“Tour of Mongolia 2025” дугуйн олон өдрийн уралдаан Ховд аймагт

May be an image of road

Монголын дугуйн спортын 2025 оны хамгийн том сорилго, хамгийн олон өдөр, хамгийн хол зайд тамирчдын бэлтгэл, тэсвэр тэвчээр, шандсыг сорих “Tour of Mongolia 2025” дугуйн олон өдрийн уралдаан үргэлжилж байна. 

May be an image of 11 people, bicycle and text

26 дахь жилдээ болж буй уралдааныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Монголын дугуйн холбооноос зохион байгуулж байгаа юм. 

Тамирчид энэ сарын 12-ны өдөр Говь-алтай аймгаас гарч 450 орчим км замыг дугуйгаар туулан өнөөдөр /2025.08.14/ Ховд аймагт орж ирлээ.

May be an image of 2 people and road

Энэ удаагийн арга хэмжээ орон нутагт дугуйн спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдлоо өгнө гэж зохион байгуулагчид үзэж байна. 

Ялангуяа Ховд аймаг зам, дэд бүтэц сайтай учраас энэ спортыг хөгжүүлэх, улсын болон Олон улсын тэмцээн уралдаан явуулах бүрэн боломжтойг хэлж байлаа.

May be an image of 5 people, bicycle, scooter and text

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж буй уралдааны үеэр аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “ДУГУЙН ӨДӨРЛӨГ” зохион байгуулж хүүхэд багачуудын дунд дугуйн уралдаан явууллаа. 

May be an image of 4 people, child, bicycle, scooter and text that says

Нас насны ангиллын төрөлд 300 орчим хүүхэд багачууд хамрагдсан уралдаанд амжилттай оролцсон тамирчдын шагналыг УИХ-ын дарга М.Амарбаясгалан, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар гардуулж баяр хүргэв.

Мөн дугуйтай үзүүлбэр толилуулж иргэд, олон нийтэд дугуйн спортыг сурталчиллаа.

May be an image of 14 people, child, scooter, bicycle, street and text that says

Монголын шилдэг багуудын, хамгийн шилдэг дугуйчид энэ удаагийн уралдаанд оролцож байна. Тамирчид энэ сарын 16-нд Увс аймгийн төв Улаангом хотод, 21-нд Завхан аймгийн төв Улиастай хотод  болох сүүлийн гарааны дараа аваргуудаа тодруулна.

May be an image of 3 people, scooter, skateboard, bicycle, street and text

May be an image of 6 people

May be an image of 14 people, scooter, bicycle, street and text

May be an image of 3 people, bicycle and text that says

May be an image of 2 people and text

May be an image of 8 people, child, people smiling, bicycle and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ