-Аргын тооллын 9 сарын 6. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 9 сарын 6. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 1​4, шар бар, мэнгэ 8 цагаан, суудал мод, тооно-22 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:17-19:23.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин бич, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг гараг болой.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин тангараг тавих, цацал өргөх, эм найруулах, хурим хийх, бэрийн үйл, төрөл садан бололцох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, ном номлох, сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, нүүдэл хийх, худаг малтах, мод таслах, үр тарих, хүнийг ханаж, төнөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, хиншүү гаргах, бэлэвсний үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ