
-Аргын тооллын 9 сарын 16. Мягмар (Ангараг) гараг (2025)-Намрын эхэн хөх бич сарын билгийн 25, шар хулгана, мэнгэ 7 улаан, суудал гал, өглөгт охин-6 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:30-19:02.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг. Харин бич, тахиа жилтнээ сөрөг гараг болой.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, хүүхэд үрчлэн авах, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, бэрийн үйл, эвлүүлэх, хүнийг ханаж, төнөх, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хутга мэс ирлэх, архи уух, ажилчин шүтүүлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, улайны үйл, улаан идээ авах, хиншүү хярвас гаргах, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.