ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ховд аймагт ажиллав

May be an image of 4 people and text

Өнөөдөр /2025.09.20/ аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа нар холбогдох бусад удирдлагуудын хамтаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ЕВСИКОВ Алексей Николаевичийг хүлээн авч уулзав.

May be an image of 3 people and text

Уулзалтаар:

Хоёр улсын олон жилийн уламжлалт хамтын ажиллагаа, эрэлт хэрэгцээ, хөгжлийн талаар харилцан санал солилцлоо.

May be an image of 1 person and text

Улмаар:

ОХУ-Монгол улс-БНХАУ гэсэн маршрутаар аялал, жуулчлалыг хөгжүүлэх, тээвэр логистик, ХАА тэр дундаа мал, мах экспортлох, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллахыг чухалчилж байгаагаа илэрхийлсэн байна. 

May be an image of 1 person

Ховд аймаг төдийгүй бүс нутгийн хөгжлийг төлөө дээрх салбарт хамтран ажиллана. Мөн уламжлалаа илүү бататгаж оюутан, сурагч, багш нарын Орос хэлний мэдлэгийг илүү дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, Орос хэлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор боловсролын салбарт түлхүү хамтран ажиллахаар ярилцжээ.

May be an image of 2 people and text

Элчин сайд ЕВСИКОВ Алексей Николаевичийг дагалдан элчин сайдын яамны Цэрэг, агаарын цэргийн атташе ПЕТРУНИН Павел Владимирович, нэгдүгээр нарийн бичгийн дарга Безруков Станислав Сергеевич, Ганжуров Андрей Владимирович нар ажиллав.

Ажлын хэсэгт Ховд аймагт байгуулж буй Шинэ Ховд үйлдвэр технологийн парк, Амар органик мийт махны үйлдвэр, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн үйл ажиллагааг танилцууллаа.

May be an image of 5 people

No photo description available.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ