Аймгийн "ШУУРХАЙ ШТАБ" хуралдав

May be an image of one or more people and text

Аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой комиссын дэргэд "ШУУРХАЙ ШТАБ" байгуулсан. Засаг даргын орлогч Л.Энхбаяраар  ахлуулсан "ШУУРХАЙ ШТАБ" өнөөдөр /2025.12.16/ хуралдлаа.

May be an image of one or more people, newsroom and text

Гишүүдийн 90 орчим хувь нь оролцсон тус хурлаар:

Өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ, эрсдэлээс сэргийлэх талаар Улсын онцгой комиссоос ирүүлсэн чиглэл,

-Аймгийн Засаг даргын захирамжийг холбогдох байгууллагууд чиг үүргийн хэрэгжүүлж ажиллах талаар хэлэлцлээ. 

May be an image of one or more people and text

Мөн сумдын Засаг дарга, Онцгой комиссын бүрэлдэхүүнд: 

-Малчдын отор нүүдэл, өвөлжилтийн нөхцөл байдал, иргэдийн эрүүл мэндэд анхаарах, 
-Алслагдсан бүсэд өвөлжиж буй ялангуяа эрсдэлт бүлгийн /өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд/ иргэдийг эргэх, холбоо тогтоох, 
-Эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд шуурхай ажиллах бэлтгэл, бэлэн байдлаа сайжруулах зэрэг чиглэлийг хүргүүлэхээр боллоо. 

"ШУУРХАЙ ШТАБ"-ын хурлаас гаргасан шийдвэр, өгсөн үүрэг чиглэлийн биелэлтийг тооцож, хяналт тавьж, мэдээллээр хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, "ШУУРХАЙ ШТАБ"-ын дарга Л.Энхбаяр холбогдох албаны төлөөлөлд анхаарууллаа. 

May be an image of text

Энэ үеэр аймгийн УЦУОШТөвөөс 12 дугаар сарын болон ирэх эхний 2 сарын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл өгөв.

Албаны мэдээллээр:

Энэ сард цас багатай, цаг агаар харьцангуй тогтуун, энэ сарын 19-ний өдрөөс эхлэн агаарын температур -5-6 градусаар нэмэгдэнэ.

Ирэх оны нэг, хоёрдугаар сард олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Анхаарал татахуйц эрсдэлтэй мэдээ одоогоор байхгүй гэж мэдээллээ.

May be an image of one or more people and text

Эрүүл мэндийн газраас өгч буй мэдээллээр:

Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт буурахгүй байгаа. Тиймээс энэ 7 хоногт цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ.   

Ирэх 7 хоногийн Мягмар гарагт нөхцөл байдлын мэдээг харж энэ асуудлыг дахин ярилцахаар болов.

No photo description available.

May be an image of one or more people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ