
Аймгийн Дотоод Аудитын Хорооны хурлыг энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.
Гишүүдийн 86 хувийн ирцтэй хуралдсан тус хуралдааныг аймгийн Засаг дарга, Дотоод Аудитын Хорооны дарга М.Амарсанаа ахалж, тус хорооны гишүүн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга Ж.Цэнд-Аюуш, Засаг даргын хуулийн зөвлөх Д.Хуягбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Батсайхан болон иргэний төлөөлөл, санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын байцаагч, дотоод аудиторууд оролцлоо.
Энэ удаагийн хурлаар Цэцэг, Мөст, Алтай, Чандмань, Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Буянт, Жаргалант сумууд, өргөдөл гомдлын дагуу дөрвөн байгууллага, төсвийн зургаан байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар хэлэлцэв.
Мөн санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын шалгалтаар сум, байгууллага бүрд илэрсэн зөрчил дутагдал, түүнийг арилгуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж санал солилцлоо.

Түүнчлэн 2026 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг баталж, цаашид санхүүгийн сахилга хариуцлагыг хэрхэн сайжруулан ажиллах талаар зөвлөмж хүргүүлэх, хариуцлага тооцох холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

