-Аргын тооллын 12 сарын 8. Ням (Адьяа) гараг / 2019 /



-Аргын тооллын 12 сарын 8. Ням (Адьяа) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 12, шарагчин туулай, шийдэм-0 од, суудал огторгуй, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:27-16:59.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, лам болох, буяны үйл, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ