ОНЦЛОХ АЖИЛ-3 Дуут, Цэцэг, Дөргөн сумдад шинэ “СОЁЛЫН ТӨВ” байгууллаа



Улиран өнгөрч буй "Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,3 сая толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.

2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.

ДУУТ, ЦЭЦЭГ, ДӨРГӨН СУМДАД ШИНЭ “СОЁЛЫН ТӨВ” БАЙГУУЛЛАА



Дуут, Цэцэг, Дөргөн сумдын иргэд сүүлийн 20-иод жилийн турш УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагуудад “Соёлын төв”-өө шинэчлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг уламжилж ирсэн. Тэгвэл дээрх сумдад орчин үеийн загвар, шийдэл бүхий чанар стандартын шаардлага хангасан соёлын төвийг байгуулж, ашигалалтад хүлээн авлаа. 
Ингэснээр хөдөөгийн ард, иргэд ая тухтай орчинд урлаг соёлоор үйлчлүүлэх хүүхэд багачуудыг урлаг, соёлоор дамжуулан соён гэгээрүүлэх, тус салбарын боловсон хүчний ажиллах орчин нөхцөл сайжирч, үзвэр үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх боломж бүрдлээ. 

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ