Аймгийн Онцгой комиссоос мэдээлж байна



Ховд аймгийн Онцгой комисс энэ оны наймдугаар сарын 12-ны өдөр цаг үеийн асуудлаар хуралдлаа. Ховд аймгийн Буянт сумын иргэн Б нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ. Тэрээр наймдугаар сарын 11-ний өдөр Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байсан юм. Тус иргэний шинжилгээний дээж сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн, албан ёсны баталгаат хариу хараахан гараагүй байна. 
Одоогийн байдлаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдварт, мэс заслын тасгийн үйл ажиллагааг түр хугацаагаанд хэсэгчилэн хаасан байна.  Улмаар нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг ялган тодруулж, тусгаарлалтад авах ажил өрнөж буй юм. Энэ удаагийн хурлаар Ач заяа эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд, эмч, сувилагч, ажилтан нараас асуумж авч нэгдүгээр хавьтагчийг бүрэн тогтоож, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдвартын тасагт шилжүүлэн тусгаарлах, тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан сэрэмжлүүлэг мэдээллийг эрчимжүүлэх зэрэг хэд хэдэн үүрэг чиглэл өгөв. 



Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийг гаргаж байна. Иргэд тарвага, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ