Аймгийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдав

May be an image of 2 people, people standing, people sitting and indoor

Өнөөдөр /2021.03.03/ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар энэ онд хийж хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай, “Шинэ Ховд Жаргалант ТҮК” ОНӨААТҮГ-ын төлөвлөгөө батлах тухай зэрэг 4 асуудлыг хэлэлцэж санал солилцов.

May be an image of 1 person, standing, sitting and indoor

Ховд аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож буй энэ онд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 90 бүтээлч ажил хийхээр төсөв, төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна. Энэ хүрээнд хийх ажлын талаар олон нийтээс санал авч тусгай төлөвлөгөө гарган хийж хэрэгжүүлэхээр боллоо. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн саналыг энэ оны 03 дугаар сарын 04-15-ныг дуустал авах юм.

May be an image of one or more people, people standing, people sitting and indoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ