-Аргын тооллын 3 сарын 16. Мягмар (Ангараг) гараг (2021)



-Аргын тооллын 3 сарын 16. Мягмар (Ангараг) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 3, харагчин гахай, шийдэм-0 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Дашням, хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:03-18:58.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч могой, бич, тахиа, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. Зурхайч лам Д.Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ