-Аргын тооллын 3 сарын 22. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 3 сарын 22. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 9, шарагчин могой, хэрцгий охин-5 од, суудал шороо, мэнгэ 8 цагаан, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:51-19:07.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мал гадагш гарах, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, насны хүчийг арвижуулах, усан засал, ураг садан бололцоход сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, морь худалдах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ