“Шинжилгээний явуулын түр цэг”-үүдийн тоог нэмэгдүүлнэ



Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ЗӨСТ гээд мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нарын хамтаар Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх орон сууцны орчим байрлаж байгаа “Шинжилгээний явуулын түр цэг”-үүдийн ажил байдалтай танилцлаа.



Жаргалан баг-Ягаан 80 айлын орон сууцны бүх оршин суугчид нь PCR шинжилгээнд хамрагдаж дууссан. Тиймээс энд байрлаж байсан “Шинжилгээний явуулын түр цэг”-ийг нийтийн эзэмшлийн талбай /ХАС банкны өмнөх талбай/-д шилжүүлэхээр боллоо.



Мөн өнөөдрийн /2021.04.02/ дотор шинжилгээ авах 2 цэг /Шинэ 60 айлын орон сууц, Ахуй үйлчилгээний орчим байрлах “Гулзатын шил”-ийн орон сууц/-ийг шинээр нэмж байршуулан иргэдээс сайн дурын иргэдийн шинжилгээг авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо. Ингэснээр бид голомтыг тогтоож, халдварын тархалтыг хумьж чадна гэж үзэж байна.


Тэрбээр, Асуудал амаргүй байгаа ч авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байна.
Гагцхүү иргэн таны дэм, дэглэм чухал байгааг хичээнгүйлэн хүсье.
“ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ” гэлээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ