-Аргын тооллын 5 сарын 8. Бямба (Санчир) гараг (2021)



-Аргын тооллын 5 сарын 8. Бямба (Санчир) гараг (2021)
-Билгийн тооллын 27, улаан луу, могойг хүлэгч-25 од, суудал гал, мэнгэ 6 цагаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:23-20:14.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч нохой, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар лус хөндөх, хагалах, малтах, оёх шидэх, эсгэх, анд бололцох, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ