Жаргалант сумын Буянт багийн халдвартай иргэдийн ойрын бүх хавьтлыг олж тогтоон шинжилгээ авахад “БҮГД СӨРӨГ” гарчээ.



2021 оны 06 дугаар сарын 07-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 715 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 400 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 315 сорьцод PCR шинжилгээ тус тус хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдэж нийт 307 боллоо.

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 2 иргэнээс, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэний ойрын хавьтал тусгаарлан ажиглах байр “БУЯНТ ЗОЧИД БУУДАЛ”-д байсан 4 иргэнээс халдвар илэрсэн байна. Жаргалант сумын Буянт багийн халдвартай иргэдийн ойрын бүх хавьтлыг олж тогтоон шинжилгээ авахад “БҮГД СӨРӨГ” гарчээ.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.08/ байдлаар 46 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-6 бусад нь хөнгөн байна. Халдвартай 4 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ.

Өнөөдрийн /2021.06.08-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 299, тусгаарлан ажиглах байранд 189, гэрийн тусгаарлалтад-67, гэрийн ажиглалтад-591 иргэн байна.  

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ