-Аргын тооллын 9 сарын 6. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 9 сарын 6. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 29, улаагчин могой, их морь-9 од, суудал шороо, мэнгэ 2 хар, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:16-19:23.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, морь худалдах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ