-Аргын тооллын 9 сарын 28. Лхагва (Буд) гараг (2022)



-Аргын тооллын 9 сарын 28. Лхагва (Буд) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 3, хөх бич, салхины эх-14 од, суудал ус, мэнгэ 2 хар, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:46-18:38.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч бар, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Аливаа санаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ