Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай хурал зохион байгуулжээ



Өнөөдөр /2022.11.07/ аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай хурал зохион байгуулжээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийсэн байна. 

Э.Болормаа:Иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулж буй дулаан хангамж, хот тохижилт, СӨХ-ны үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад анхаарч ажиллаж байгаа гэдгээ онцоллоо. Мөн газар олголтын асуудлыг цэгцлэх, шударга ёсыг тогтоох, төрийн бүтээмжийг сайжруулах, аймаг, сум, багийн түвшинд иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана гэжээ. 



Хийж хэрэгжүүлэх ажил, шийдвэрлэх асуудлууд Засгийн газраас хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдаж  байгааг онцлон тэмдэглэсэн байна. 
Мөн төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан, тулгамдаж буй асуудлыг яаж шийдвэрлэж байгаа талаар танилцууллаа.


Энэ үеэр албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын асуултад хариулж санал солилцлоо.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ