03-р сарын 25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



2023 оны 03-р сарын 19-ний өдрийн 20 цагаас 03-р сарын 20-ны өдрийн 20 цаг хүртэлх 
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө Алтай өвөр говиор болон уулархаг нутаг, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруунаас өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

2023 оны 03-р сарын 21-нээс 03-р сарын 25-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 21-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно.

Салхи: 21-нд ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

 Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна гэж УЦУОШТөвөөс мэдээллээ.

Мэдээ бичсэн инженер: Д.Жаргалсайхан
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ