2023 оны 03-р сарын 20-ноос 03-р сарын 27-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас: 20,20-21-нд шилжих шөнө Уулархаг нутаг болон Их нуруудын хотгороор бага зэргийн хур тунадас, нойтон цас орно.

Салхи: 20-21-нд шилжих шөнө зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Хугацааны эхээр эрс хүйтэрч Алтайн салбар уулсаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ