Энэ сарын 31-нээс эрс хүйтэрнэ

2023 оны 03-р сарын 27-ноос 04-р сарын 03-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:
30-нд Уулархаг нутаг болон Алтайн өвөр говь, 31,4-р сарын 01-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи: 30,31-нд баруун өмнөөс секундэд 7-12метр, зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20метр хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан нийт нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 31-нээс эрс хүйтэрч Алтайн салбар уулсаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ