-Аргын тооллын 7 сарын 2. Ням (Адьяа) гараг (2023)



-Аргын тооллын 7 сарын 2. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 14, цагаагчин тахиа, онгоц-18 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:54.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин туулай, бар жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой. Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг. Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, замд гарах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, даллага авах, замд гарах, бэрийн үйл, оёж, хатгах үйл, шинэ дээл эсгэхэд муу.Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ