Аймгийн Засаг дарга Э.Болормаа ШУӨЗО-ы Намын Хорооны Нарийн бичгийн дарга Ма Шинруйтай уулзав

8 хүн, бумба, Oval Office ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ оны наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны зарим аймаг, хотод айлчлал хийжээ.

Айлчлалын эхний өдөр /2023.08.16/ Э.Болормаа Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Намын Хорооны Нарийн бичгийн дарга Ма Шинруйтай уулзсан байна.

3 хүн, Oval Office ба бичвэр нарын зураг байж магад

Тус уулзалтын үеэр ШУӨЗО-ы Намын Хорооны Нарийн бичгийн дарга Ма Шинруй хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, ялангуяа орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийлжээ. 

Ховд аймгийн зүгээс хилийн боомт, боловсрол, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллахыг санал болгосон байна.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын үр дүнд:

▪️ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Булган боомтыг өргөтгөх, худалдаа хийхээр ирж буй иргэдийг өөрсдийн унаагаар зорчих асуудлын талаар санал солилцож, шийдвэрлүүлэхээр болов. 
▪️ Өрөмч хотын их, дээд сургууль болон МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.
▪️ Өрөмч хотод Ховд аймгаас оюутан, залуусыг урт болон богино хугацаанд эрэлттэй мэргэжлээр сургахад хамтран ажиллахаар болов.
▪️ Ховд аймгийн төв Ховд хот болон ШУӨЗО-ы нэг аймагтай "Найрамдалт хот" болгох,  Жаргалант суманд Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүслээ.
ШУӨЗО-ы Намын хорооны дарга Ма Шинруй айлчлан ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч, хамтарч ажиллахаа илэрхийлэв" хэмээн аймгийн Засаг дарга Э.Болормаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

6 хүн, Oval Office ба бичвэр нарын зураг байж магад

12 хүн, бумба, Oval Office ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ