Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг ШУӨЗОрны Цонж аймагт ажиллав

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ оны наймдугаар сарын 16-21-ний хооронд ШУӨЗОрны зарим аймаг, хотод албан айлчлал хийсэн.

Энэ ажлын хүрээнд ШУӨЗОрны Цонж аймгийн Засаг дарга Жэн Мин тэргүүтэй албаны төлөөлөлтэй уулзав.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын үеэр Засаг дарга Э:Болормаа:

-Боомтын үйл ажиллагааг идэвхжүүлж, бараа эргэлтийг сайжруулах
-Сэргээгдэх эрчим хүч
-Баруун бүсийн эрүүл мэнд, 
-Мал аж ахуйн болон аялал жуулчлалын салбар гэсэн чиглэлд хамтран ажиллах талаар санал тавьж харилцан ярилцав. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн Ховд аймгийн төв Ховд хотыг Цонж аймагтай “НАЙРСАГ ХОТ” болгох асуудлаар санал солилцлоо.

ШУӨЗОрны Цонж аймгийн Засаг дарга Жэн Мин Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзан уламжлалт харилцаа, орон нутгийн давуу талаа ашиглан харилцан хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

4 хүн нарын зураг байж магад

ШУӨЗОрны Цонж аймагт ажилласан ажлын хэсэг Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний дийлэнх хувийг хангадаг, салбартаа дэлхийд тэргүүлэх компанийн нэг болох “TBEA” ХХК-аар орж туршлага судаллаа. 

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн Жиүшэнхэ үрийн үйлдвэр, Шинжааны Хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн цэцэрлэгт хүрээлэнтэй танилцав. 

бичвэр нарын зураг байж магад

Хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн цэцэрлэгт хүрээлэнгээс: 

-Зай, талбайг хэрхэн зөв ашиглаж цэцэгжүүлэлт хийж байгаа
-Орчин үеийн технологийг ашиглан үр үржүүлэх, 
-Нарийн ногоо, жимс, жимсгэнийн тариалалтыг хэрхэн хийж байгаа туршлагаа танилцууллаа.

хүйтнээс хамгаалах жааз ба навчит манижн нарын зураг байж магад

Ажлын хэсэг Байтаг боомтыг байнгын ажиллагаатай болгохтой холбогдуулан Улиастай боомтын өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.

Зургийн тодорхойлолт алга байна.

Талууд хоёр улсын Засгийн газрын түвшинд тохиролцсон асуудал, бодлогыг хэрэгжүүлэх, ялангуяа орон нутгийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа, үүрэг хариуцлагыг сайжруулж ажиллахад анхаарахаар боллоо.

газрын тос боловсруулах үйлдвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ