‘’Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

May be an image of 1 person and text

Монгол Улс ‘’Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг 2025 оны 5 дугаар сар 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлосон. 

May be an image of 3 people

Энэхүү Олон улсын хурлыг угтаж БОУАӨЯ болон аймгийн Байгаль орчны газартай хамтран өнөөдөр /2025.04.16/ Байгаль орчин, уур амьсгалын салбарт жендэрийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

May be an image of 1 person and text

Зөвлөлдөх уулзалтын арга хэмжээг аймгийн Засаг дарга М.Амарсанаа нээж амжилт хүслээ.

Тус уулзалтад байгаль орчны салбар байгууллага эн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөр, Жендэрийн салбар зөвлөлийн гишүүд зэрэг 40 гаруй хүн оролцов.

May be an image of 3 people

Оролцогчид:

-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого,
-Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох,
-Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт,
-Эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж асуудал, гарц, шийдлийг тодорхойлон харилцан санал солилцлоо. 

May be an image of 2 people

May be an image of 1 person and text

May be an image of 5 people and text 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ