“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд Төрийн албаны тухай хууль, тогтоомж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, шинэтгэлийн бодлогын хэрэгжилтийн талаар хүний нөөцийн ажилтнуудыг оролцуулсан сургалт зохион байгуулж байна.

Сургалтын арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Салбар зөвлөлийн гишүүн Х.Баасанхүү нээж үг хэлэн оролцогчид болон зохион байгуулагчдад амжилт хүслээ.
Энэхүү сургалтын зорилго нь “Төрийн албаны залгамж халаа, сургамж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах хөтөлбөрийн төсөлд санал авах, нэгтгэн дүгнэх, аймгийн хүний нөөцийн ажилтнуудын клуб байгуулахад чиглэж байгаа юм.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл хамтран зохион байгуулж буй сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 25 агентлаг, 17 сумын Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид оролцож байна.

Сургалтаар:
-Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт;
-Төрийн албан хаагчийн ёс зүй;
-“Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо" цахим систем дэх мэдээллийн бүрдүүлэлт, анхаарах асуудал;
-Тайлан мэдээ гаргах, анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

