-Аргын тооллын 8 сарын 4. Даваа (Сумьяа) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 4. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 10, хөхөгчин могой, мэнгэ 5  шар, суудал уул, хонгорцог-17 од, идэр барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:32-20:23.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин гахай, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин ном унших, ном сонсох, хурим хийх, бэрийн үйл, их хэрэг үүсгэх, эм найруулах, нүүдэл хийх, нохой авах, эд юм өгөх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, морь худалдах, газар хагалах, мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, заргалдах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, шарил шатаах, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ