-Аргын тооллын 8 сарын 8. Баасан (Сугар) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 8. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 14, шарагчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал шороо, элдэв тэнгэртэн-20 од, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:37-20:17.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин туулай, бар, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Бич, тахиа, хонь жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, ном номлох, сонсох, хурим хийх, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, үзмэр үзэх, суурь тавих, угаалга, залбирах, өс дарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, нүүдэл хийх, үр тарих, үхэгсдийн үйл, мал агтлах, мал хөнгөлөх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ