-Аргын тооллын 8 сарын 9. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 9. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 15, цагаан нохой, мэнгэ 9 улаан, суудал төмөр, яруу эгшигт-21 од, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:39-20:15.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин луу, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хурим хийх, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, өвчтөнд очих, эд, мал гадагш өгөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл, хүүр түлэх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ