
-Аргын тооллын 10 сарын 4. Бямба (Санчир) гараг (2025)-Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 12, улаан морь, мэнгэ 7 улаан, суудал төмөр, чөдөр-23 од, шид барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:55-18:25.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хурим хийх, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, замд гарах, малын үс, ноос хяргах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, улайны үйл, улаан идээ авах, мал хөнгөлөх, мал гаргах, хиншүү хярвас гаргах, хүүр түлэх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.