-Аргын тооллын 10 сарын 11. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 10 сарын 11. Бямба (Санчир) гараг (2025)
-Намрын дунд хөхөгчин тахиа сарын билгийн 20, харагчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал шороо, чөлөөт эх-3 од, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:05-18:11.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, бэрийн үйл, хурим хийх, хүнийг ханаж, төнөх, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах, өс дарах, өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, замд гарах, шинэ малгай, хувцас өмсөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ