Жаргалант сумын Спортын бага наадмын шилдгүүд тодорлоо



Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас “Жаргалант сумын Спортын бага наадам”-ыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд  зохион байгууллаа. Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх,  иргэдийн бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх зорилготой  энэхүү спортын наадамд Жаргалант сумын 12 багийн иргэд оролцов. Тэд  шатар, олс таталт, хөгжөөнт буухиа, сагсан бөмбөг, гөр бөмбөг гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. 
Жаргалант сумын Спортын бага наадамд багийн дүнгээр тэргүүн байрт Магсаржав баг, дэд байрт Жаргалан баг, гуравдугаар байрт Тахилт баг тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ