
Жаргалант сумын иргэн С.Энхтуяа. Газар тариалангийн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилд нь
"Ховд агро парк" ХХК-ийн
"Хүлэмж" цогцолборт тариалалт эрхэлж жил бүр ургацын хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлсээр байна. Түүний хувьд энэ жил туршилтаар
"УСАН ҮЗЭМ" тариалж амжилттай ургуулжээ.

Ташрамд мэдээлэхэд:
"Хүлэмж" цогцолборт энэ хавар 55 иргэн, аж ахуйн нэгж тариалалт хийж импортыг орлох 10 гаруй нэр төрлийн нарийн ногоо тариалсан байна.

Энэ жилийн хувьд тариаланчид илүү туршлагажиж ургацын нэр төрлөө нэмэгдүүлсэн. Наадмын өмнө
"УЛААН ЛООЛЬ"-ийн эрт ургац авч байгаа нь бидний хамтын ажиллагааны үр дүн гэж
"Хүлэмж" цогцолборын хамт олон онцолж байлаа.
Ургац арвин байг ээ.
