
ҮНДЭСНИЙ БОЛОН БАРУУН БҮСИЙН ЗООНОЗЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН ҮЕИЙН ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ"-ыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Зоонозын халдварт өвчний дэгдэлтийн үед эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцооны (ЭХХОНО) багуудын бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэх зорилготой дадлага сургуулилалт Улаанбаатар хотод 2026 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү дадлага сургуулилалтын хүрээнд “Эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо” стандарт ажиллагааны үлгэрчилсэн удирдамжийн хэрэгжилтийг туршихын зэрэгцээ үндэсний, бүсийн болон аймгийн түвшний уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

Сургуулилтад үндэсний болон баруун бүсийн аймгуудын эрсдэлийн харилцаа холбооны багийн төлөөлөл, холбогдох байгууллагуудын албан хаагчид оролцож, дэгдэлтийн үеийн ЭХХОНО-ны багийн идэвхжүүлэлт, эрсдэлийн үнэлгээ хийх, зорилтот бүлэгт чиглэсэн мэдээлэл, зөвлөмж боловсруулах, хэвлэлийн бага хурал зохион байгуулах, иргэдийн санал хүсэлт болон цуурхалд хариу арга хэмжээ авах зэрэг ур чадвараа бодит нөхцөлд дадлагажуулна.

Тус үйл ажиллагааг АНУ-ын санхүүжилтээр FHI 360 олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх “EpiC-2” төслийн хүрээнд зохион байгуулж байна.
