Аймгийн удирдах ажилтны "Шуурхай зөвлөгөөн" зохион байгуулав

May be an image of text

Өнөөдөр /2026.07.22/ аймгийн удирдах ажилтны "Шуурхай зөвлөгөөн" зохион байгуулав. "Шуурхай зөвлөгөөн"-нд холбогдох албан байгууллагуудын удирдах ажилтнуудын 70 гаруй хувь нь оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр аймаг, орон нутгийн цаг үеийн ажил, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө, 

May be an image of one or more people

Тодруулбал, 

-Засгийн газар, Засаг даргын захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангах,

-Наймдугаар сарын 01-02-ны өдрүүдэд тэмдэглэх аймгийн баяр наадмын бэлтгэл, зохион байгуулалтыг сайтар хангах, 

-Ажилтан, албан хаагчдын амралтыг хуваарийн дагуу зохицуулах, аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдалдаа сайтар анхаарах зэрэг хэд хэдэн асуудлаар чиглэл өглөө.

No photo description available.

Мөн энэ үеэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, дархлаажуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ. 

May be an image of ‎one or more people and ‎text that says

Энэ сарын 01-ээс хойш халдварын шинэ тхиолдол бүртгэгдээгүй. Халдварын голомт хумигдаж байна. Гэхдээ хорио цээрийн дэглэмийг тодорхой хугацаанд мөрдөх учраас мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу ажиллаж байгааг онцлов.

May be an image of one or more people

May be an image of one or more people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ