
Аргын тооллын 7 сарын 7. Мягмар (Ангараг) гараг (2026)-Зуны дунд хөх морь сарын 22, жил өдөр хар морь, мэнгэ 1 цагаан, суудал мод, од дэлгэрүүлэгч-26, үхэх барилдлагат. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:52.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин хулгана, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, эд, мал худалдан авах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргахад сайн. Замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.
-Гарагийн өдрийн үр: Дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, гал тахих, морь уралдуулж эхлэх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал гаргах, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.
-Жил өдрийн үр: Гал тахих, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, даллага авах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргахад сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Угаалга үйлдэх, бурхан, луст залбирах, тахихад сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш явуулахад муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, тэнгэр тахих, чимэг зүүх, мод тарих, шав тавихад сайн. Мод таслах, тангараг тавихад муу.
-Барилдлагын өдрийн үр: Мал адгуус муулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.