ХОВД АЙМАГ:Шумуул болон ногоон байгууламжийн хортон шавж устгах ажлыг хэрэгжүүлж байна

No photo description available.

Ховд аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх орчныг сайжруулах зорилгоор аймгийн төвийн нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжид шумуул болон ногоон байгууламжийн хортон шавж устгалын ажлыг зохион байгуулж байна.

No photo description available.

Энэхүү ажлыг “Эко Зүүм” хоршоо мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байгаа бөгөөд аймгийн төв талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүүхдийн парк, Ховд нисэх буудлын угтах, үдэх хэсэг, Номин худалдааны төвийн үүд орчим зэрэг иргэд олноор зорчдог байршлуудад шумуул устгал, ногоон байгууламжийн хортон шавж устгалын ажлыг хэрэгжүүлж байна.

May be an image of street and text that says

“Эко Зүүм”
 хоршоо нь биологич, халдвар судлаач, ариутгал, халдваргүйтгэлийн мэргэжилтэн, шимэгч судлаач зэрэг мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэй. Дээрх ажлыг биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах зарчмыг баримтлан холбогдох стандарт, аргачлалын дагуу өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Цаашид төлөвлөгөөний дагуу бусад шаардлагатай байршлуудад устгалын ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах орчны тав тухыг сайжруулах, ногоон байгууламжийг хортон шавжаас хамгаалах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх юм.

No photo description available.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ