Энэ оны 07 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд "Олон Улсын Ерөөлч Магтаалчдын II наадам" Өвөрхангай аймагт боллоо. Энэхүү наадамд Ховд аймгаас МУСТА Х. Эрхэмбаяр, МУСТА Б.Оюунхүү шавь А.Будзаяа, Г.Нандин-эрдэнэ нар амжилттай оролцсон байна.
Дөрвөн улс, 14 аймгийн 120 гаруй ерөөлч магтаалчид оролцсон тус наадмаас Ерөөлийн хүүхдийн ангилалд А.Будзаяа "Шилдэг өвлөн суралцагч"-аар шалгарч соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйгаа бататгажээ.

Наадмын хамтлаг магтаалын төрөлд "Алтайн эгшиглэн" хамтлаг Тамгатай монгол, Талархлын магтуу бүтээлүүдээрээ тэргүүн байрыг эзлэн шилдэг хамтлагаар шалгарсан байна.
Хаан буурал алтай, хангай сайхан нутгийн ивээл дор хамаг олон бүгдийн магнай тэнэгэр оршиг.
Өв соёл өнөд мандан, өртөөлж дэлгэрэх болтугай!
