Аргын тооллын 7 сарын 26. Ням (Адьяа) гараг (2026)



Аргын тооллын 7 сарын 26. Ням (Адьяа) гараг (2026)
-Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 12, жил өдөр цагаагчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал шороо, од онгоц-18, шид барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:20-20:36.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Билгийн өдрийн үр: Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, газар хагалах, тариа ногоо тарих, мал хөнгөлөх, хөрөнгө оруулахад сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, мал адгуус сургах, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ан гөрөө хийхэд сайн. Хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, оёж, хатгах үйл хийх, шинэ дээл эсгэхэд муу.
-Жил өдрийн үр: Мал зарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөхөд муу.
-Мэнгэний өдрийн үр: Сайн бүтээл, хишиг даллага авах, эд, мал худалдан авах, чинагш өгөхөд сайн. Эд, мал гадагш өгөхөд муу.
-Суудалын өдрийн үр: Газрын үүд боох, мод хатгах, зүүн тийш явах, тангараг няцах, тотгор дарахад сайн. Суурь тавих, үхэгсдийн үйл, угаал, залбирах талбих, өс дарахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Үхэхийн учралтай өдөр. Мал адгуус муулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ