Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб" хуралдлаа

May be an image of one or more people and text

Өнөөдөр /2026.07.22/ болсон ээлжит хурлаар Жаргалант суманд бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдолтой холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах асуудлыг хэлэлцлээ.

May be an image of one or more people and text that says

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Б.Баяржаргалын мэдээлснээр:
 
Лабораторийн бодит цагийн ПГУ шинжилгээгээр өвчтөний булчирхайн шүүдэсний сорьцод тарваган тахлын үүсгэгчийн өвөрмөц ген илэрсэн. Оношийг баталгаажуулах нян судлалын шинжилгээг ЗӨСТ-ийн лабораторид үргэлжлүүлэн хийж байна.

May be an image of one or more people

Мөн нэгдүгээр хавьтлын 10 гаруй иргэнийг бүрэн тогтоон тусгаарлаж, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээг эхлүүлжээ.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох:

Өвчтөний биеийн ерөнхий байдал тогтвортой, эмчилгээг батлагдсан заавар, цагийн хуваарийн дагуу тасралтгүй хийж байгааг танилцуулав.

Хурлын үеэр "Шуурхай штаб"-аас холбогдох байгууллагуудад тарваган тахлаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд тогтмол, шуурхай хүргэн ажиллах чиглэлийг өглөө. 

May be an image of text that says

Ховд аймаг нь тарваган тахлын байгалийн голомтот бүс нутаг тул иргэд та бүхэн тарвага агнах, мах, эд эрхтнийг хэрэглэхгүй байх, үхсэн болон өвчилсөн тарвагад хүрэхгүй байх, халуурах, булчирхай цочиж томрох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

May be an image of text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ