
Өчигдөр
/2026.07.20/ Засгийн газраас зохион байгуулсан
"ЦАХИМ ХУРАЛ"-ын үеэр аймаг, нийслэлийн түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Ерөнхий сайд албан даалгавар өгсөн. Үүний дагуу аймгийн Засаг дарга захирамж гаргаж
"Өвөлжилтийн бэлтгэх ажлыг хангуулах, хянах ажлын хэсэг" байгууллаа. Тус ажлын хэсэг өнөөдөр /2026.07.21/
cөвөлжилтийн бэлтгэл, засвар үйлчилгээний ажлын явцтай танилцав.

Холбогдох албаны өгсөн мэдээллээр:
Тус станц нь өнөөдрийн байдлаар 20 хоногийн нүүрсний нөөцтэй. Засварын ажил 70 гаруй хувьтай байна. Өсөн нэмэгдэх хэрэглээнээс шалтгаалан тус станцын ачаалал сүүлийн гурван жил дунджаар 10-13 хувиар нэмэгдсэн.Тиймээс эрсдэлийг тооцож бэлтгэлээ сайтар хангах нь чухал гэдгийг ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү сануулж ажилд нь амжилт хүслээ.

Мөн тулгамдсан, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцов.
