Аргын тооллын 7 сарын 22. Лхагва (Буд) гараг (2026)



Аргын тооллын 7 сарын 22. Лхагва (Буд) гараг (2026)
-Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 8, жил өдөр улаагчин тахиа, мэнгэ 4 ногоон, суудал уул, од салхины эх-14, үл зохилдох барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:16-20:40.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Харин туулай, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, даллага авах, дуган, шүтээн босгох, равнайлах, мал хөнгөлөх, мал гаргах, ан гөрөө хийх, ад зэтгэрийг номхтгоход сайн. Замд гарах, эд, мал худалдан авах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, хувцас эсгэхэд муу.
-Гарагийн өдрийн үр: Эд юм бүтээх, багш шавь болох, буян хишгийн даллага авах, бэрийн үйл, бичиг зурхай зурах, ураг садан болох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, замд гарах, нүүдэл хийх, худалдаа хийх, эд мал худалдан авах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийхэд сайн. Хатуу үйл ажил хийх, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Мэргэ төлгө тавих, арилжаа наймаа хийх, эм найруулахад сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйхад муу.
-Мэнгэний өдрийн үр: Эм найруулах, 8 лус тахих, тахил өглөг өгөх, бурханд залбирах, хануур үйлдэхэд сайн. Бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргахад муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан тахих, номд орох, очирпүрэвийн хариулга, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийхэд муу.
-Барилдлагын өдрийн үр: Үл зохилдохын учралтай өдөр. Андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ