Аргын тооллын 7 сарын 13. Даваа (Сумьяа) гараг (2026)



Аргын тооллын 7 сарын 13. Даваа (Сумьяа) гараг (2026)
-Зуны дунд хөх морь сарын 29, жил өдөр шар хулгана, мэнгэ 4 ногоон, суудал ус, од хэрцгий охин-5, рашаан барилдлагат. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:06-20:48.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ