ХОВД АЙМАГ:Уул уурхайн салбарт хамтарсан хяналт шалгалт хийж байна

May be an image of mountain

Ховд аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, орон нутаг дахь Тагнуулын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагууд хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

No photo description available.

Хяналт шалгалтад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 4, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 2, туслан гүйцэтгэгч 4, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч 2, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 5 зэрэг нийт 17 объектыг хамруулан ажиллаж байна.

Шалгалтаар:

-Тухайн жилийн байгаль орчны менежмент төлөвлөгөө батлуулаагүй, 
Өмнөх жилийн байгаль хамгаалах төлөвлөгөөний тайланг ирүүлээгүй, 
-Тухайн жилийн орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт тусгагдсан шинжилгээт хяналтуудыг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хийлгэж дүгнэлт гаргуулаагүй, 
-Аюултай хог хаягдлын үүсгэгчээр бүртгүүлж бүртгэлийн дугаар аваагүй, 
-Төслийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд нь стандартын шаардлага хангасан нүхэн жорлонгүй, 
-Ахуйн хог хаягдлыг хадгалах түр цэг нь ил задгай, хашлага хамгаалалтгүй, битүүмжлэгдсэн нөхцлийг бүрдүүлээгүй, 
-Гүний худгийн шугам хоолойг тоолууржуулаагүй нийтлэг зөрчлүүд илэрч байна.

May be an image of crater

Илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан таван аж ахуйн нэгжид нийт 22 заалт бүхий  хугацаатай албан шаардлага хүргүүлж, гурван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, гурван аж ахуйн нэгжид улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлэн, гурван аж ахуйн нэгжийн гаргасан зөрчлийг Зөрчлийн гомдол мэдээллийн санд бүртгэж шалгаж байна.

Түүнчлэн шалгалтын хугацаанд хувиараа ашигт малтмал олборлож чулуу буталж тээрэм ажиллуулж байсан хэсэг бүлэг иргэдийн хууль бус үйл ажиллагааг илрүүлж Цагдаагийн байгууллагад харьяаллын дагуу шалгуулж эхэллээ.

Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын карьерыг холбогдох журам, стандартын дагуу нөхөн сэргээлт хийх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг яаралтай авах шаардлагыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд хүргүүлээд байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

May be an image of guanaco and mountain


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ