
2026 оны 06-р сарын 29-нээс 07-р сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халж түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи болон үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 29-нд, 07 сарын 02,04,06,07-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Нийт нутгаар халж, Уулархаг нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус дулаан байна. 06-наас нийт нутгаар бага сэрүүснэ гэж аймгийн Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.