ХОВД АЙМАГ:Аймгийн ИТХ-ын X хуралдаан эхэллээ

May be an image of dais and text

Ээлжит хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нээж үг хэлсний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэв. 

Мал, амьтны гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчний тархалт, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан энэ удаагийн хуралдааныг танхим болон цахимаар хослуулан зохион байгуулж байна. 

May be an image of text

Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцохоос 15 нь танхимаар, долоо нь цахимаар оролцож 53.6 хувийн ирцтэй байна.

May be an image of one or more people

МАН-ын бүлгээс энэ удаагийн хуралдаанд нэг ч төлөөлөгч ирсэнгүй.

May be an image of one or more people, newsroom and text

Энэ удаагийн хуралдаанаар:

-"Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар"-ын хэмжээ тогтоох тухай, 
-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар"-ын хувь, хэмжээ тогтоох тухай, 
-"Аймаг, сум дахь төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамж"-ийн хэмжээ тогтоох тухай, 
-Ховд аймгийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай,
-Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин ашиглах, устгах, булшлах журам батлах тухай, 
-"Монгол гэр бүл" төсөл арга хэмжээ батлах тухай, 
-Төсвийн ангилал өөрчлөх тухай, 
-Жаргалант сумын гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягжуулалт шинэчлэн батлах тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн батлах юм. 

May be an image of one or more people and text

Хуралдааныг энэ өдөрт багтаан дуусгахаар төлөвлөж байна.

May be an image of one or more people, people studying, newsroom and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ