Ховд аймагт “Соёлын цаг” нөлөөллийн аяны нээлт боллоо



Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран  “Соёлын цаг” нөлөөллийн аяныг улс орон даяар өрнүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Хөгжимт драмын театр, Нийтийн номын сан, Музей хамтран “Соёлын цаг” нөлөөллийн аяны нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа.



Энэ үеэр Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит “Алтангадас" одонт Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон 10 гаруй урлагийн тоглолт сонирхуулсан юм. Мөн Нийтийн номын сангаас 200 гаруй ном, зохиол дэлгэсэн бол Музейн хамт олон домбоны төрөлжсөн үзэсгэлэн гаргаж, олон нийтийн хүртээл болголоо.  



ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ