-Аргын тооллын 6 сарын 6. Даваа (Сумьяа) гараг (2022)



-Аргын тооллын 6 сарын 6. Даваа (Сумьяа) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 7, цагаан бар, их морь-9 од, суудал төмөр, мэнгэ 8 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр. Тэрсүүд, хутганы ир өдөр. Буудай боловсрох улирах эхлэх.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:47.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ