-Аргын тооллын 6 сарын 7. Мягмар (Ангараг) гараг (2022)



-Аргын тооллын 6 сарын 7. Мягмар (Ангараг) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 8, цагаагчин туулай, бага морь-10 од, суудал огторгуй, мэнгэ 7 улаан, арвидахын барилдлагатай өдөр. Хутганы ир, овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:47.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхондорших болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч тахиа, бич, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ