Д.Тамир, Ш.Сүхбаатар нар "ДЭД ХУРАНДАА" цол хүртлээ

May be an image of one or more people and text

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар АХ-ын ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр улсын хэмжээнд 23 алба хаагч "ДЭД ХУРАНДАА" цол хүртэж байна. 

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, сургалтын офицер хошууч Д.Тамир, Дайчилгааны офицер Ш.Сүхбаатар нар дээрх бүрэлдэхүүнд багтаж өнөөдөр /2026.07.09/ албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол хүртэж "ДЭД ХУРАНДАА" боллоо. 

2011 оноос Зэвсэгт хүчний анги байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн алба хаагчдын цолыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг нар гардуулж баяр хүргэн амжилт хүслээ.  

May be an image of text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ